COVID-19

Итали Улсад сугаа МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Итали Улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусний халдвар авсан тохиолдол 15 мянгаар нэмэгдэж, нийт 2.5 сая тохиолдол бүртгэгдсэнээс 1.9 хүн бүрэн эдгэрч, 86ь889 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар Италийн муж, хотуудаар 2117505 тун вакцин түгээгдсэнээс 1602332 хүн эхний тунг, 293501 хүн хоёр дахь тунгаа хийлгээд байна. Италийн Засгийн газрын шийдвэрээр эхний ээлжний вакцинжуулалтанд халдварын эрсдэлийг бууруулахад хүчин зүтгэж буй эмнэлэг, эрүүл мэндийн ажилчид болон 80-аас дээш насны зорилтот бүлгийн нийт 6 сая хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Италийн Засгийн газраас коронавирусний халдварын тархалтыг тогтоон барих хүрээнд тогтоогоод байсан онц байдлын дэглэмийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, амны хаалтыг гэрээсээ бусад бүх газар зайлшгүй зүүх ёстойг онцгой анхааруулж байна. Италид коронавирусний халдварын эрсдэлээс шалтгаалан мужуудыг улаан, улбар шар, шар, цагаан бүсэд ангилсан. Тус улсын Эрүүл мэндийн яамны тогтоолоор тухайн мужид, тухайн өдөр халдварын нөхцөл байдал хэр эрсдэлтэй байгааг харгалзан байнга өөрчилж байгааг анхаарна уу. Халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд бүсийн ангилалд авсан арга хэмжээний дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс харна уу.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөн болон гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусний тархалт ихтэй энэ цаг үед иргэд Та бүхэн суугаа орны болон Монгол Улсын төр засгаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг дагахын зэрэгцээ вирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарна уу.УОК-ын шийдвэрээр 2021 оны хоёрдугаар сард 4 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн байна.

Үүнд:

1. Сөүл – 02.03 /160 хүн/

2. Токио – 02.10 /160 хүн/

3. Истанбул – 02.24 /260 хүн/

4. Сөүл – 02.26 /260 хүн/Европын улсуудаас буцах хүсэлт өгсөн иргэдээс нэн хүндэтгэн үзэх шалтгаантай цөөн тооны иргэдийг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд хийх нислэгт хамруулахаар төлөвлөж буй тухай УОК-оос мэдээлсэн. Мэдээллийн дагуу ЭСЯ-наас Италиас нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдийн жагсаалтыг УОК-т хүргүүлсэн болно. УОК-оос тус нислэгт хамрагдах иргэдийн нэрс баталгаажуулаад ирүүлмэгц ЭСЯ-наас тухайн иргэдтэй холбогдон зөвөлгөө, мэдээлэл өгөх болно.ЭСЯ-нд хандан нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэдийн нэрсийг дараах холбоосоос харна уу. Хувь хүний нууцтай холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгааныг бичээгүй бөгөөд өргөдөл өгсөн он, сар, өдрийн дарааллаар гаргасан болно. https://drive.google.com/…/1EyoNmPrWnESz25E9nH1…/view…

Нутаг буцах хүсэлтэй иргэд дараах холбоосын дагуу ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР хүсэлтээ гаргана уу. ЭСЯ-наас цахимаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг хүлээн авч, өргөдөл өгсөн өдрийн дарааллын дагуу тухайн иргэнтэй холбогдож, мэдээллийг нягталж, бүртгэлийг нь баталгаажуулж хариу өгнө.

БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ https://docs.google.com/…/1FAIpQLSf1jailifGYWJ…/viewform

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугааЭлчин сайдын яамРом хот

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet