БОЛОВСРОЛ

ВИДЕО: I, II ангийнхан заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг хөндлөө

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр эдийн засагчдын төлөөлөлтэй цахимаар уулзалт хийн, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар санал солилцов. 

Н.Энхбаяр, Ө.Ганзориг нарын эдийн засагчтай хийсэн уг уулзалтаар коронавируст цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалж, хүүхэд багачуудын боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг яаж сайжруулах талаар ярилцлаа.

Багш, шавийн бодит уулзалтыг юу ч орлож чадахгүй байна

Уулзалтаар хоёр дахь жилдээ танхимын бүрэн сургалтгүй явж байгаа дунд сургуулийн хүүхдүүд, тэр дундаа нэг, хоёрдугаар ангийн сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг хөндлөө. Тиймээс нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдад тусгайлан танхимаар хичээллүүлэх саналыг эдийн засагч Н.Энхбаяр гаргав. 

Цахим хичээл нь багш, сурагчаас гадна эцэг эхийн оролцооноос ихээхэн хамаардаг учраас эцэг, эхэд заах арга зүйн анхан шатны ойлголт, мэдлэгийг өгөхөд нийслэлийн зүгээс анхаарч ажиллана гэдгийг Засаг дарга онцолсон юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet