COVID-19

Япон Улсаас нутаг руу нэн яаралтай буцах шаардлагатай байгаа иргэдийн анхааралд

2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн УОК-аас гарсан шийдвэрийн дагуу Япон улсаас Монгол Улс руу нэн яаралтай буцах шаардлагатай байгаа иргэдэд зориулж чартер нислэг үйлдэхээр болсон. Нэн яаралтай буцах шаардлагатай иргэд нь доорх шаардлагуудын аль нэгэнд хамааралтай байх шаардлагатай.

Үүнд:

1. Эмнэлэгийн хяналтанд байгаа иргэд
2. Ахмад настай иргэд
3. Жирэмсэн иргэд
4. Нялх хүүхэдтэй (0-2 нас) иргэд
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Иймд яаралтай Монгол Улс руу зорчих хүсэлтэй байгаа зорчигчид 03-5615-4653 руу 9:30-17:00 цагийн хооронд залгах эсвэл tokyo@miat.com хаяг руу хандана уу.

Монгол Улс руу нэн яаралтай зорчих шалтгааныг тодорхой зааж, зохих бичиг баримтыг хавсаргах, билетний баримтыг tokyo@miat.com болон факс 03-5615-4665 руу явуулж баталгаажуулна уу.

Эх сурвалж: MIAT Mongolian Airlines Tokyo Branch

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet