НИЙГЭМ

ӨЧИГДӨР: 1625 тээврийн хэрэгслээр 2900 зорчигч Улаанбаатараас гарсан

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1296 тээврийн хэрэгслээр 2574 зорчигч хот руу нэвтэрч, 1625 тээврийн хэрэгслээр 2900 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 5474 зорчигчод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллажээ. 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой комисс

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet