ДЭЛХИЙН МЭДЭЭ

Билл Гейтс: Шинэ цар тахалд бэлэн байх хэрэгтэй

“Microsoft”-ыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс хүн төрөлхтөнд нүүрлэж болзошгүй шинэ цар тахалд бэлэн байж, түүнтэй тэмцэхийг уриалжээ. Тэрбээр “Bill & Melinda Gates Foundation” сангаас жил бүр гаргадаг уриалгадаа энэ талаар онцолсон байна.

Цар тахал, халдварт өвчинтэй тэмцэхийн тулд шинжлэх ухаан, оношилгоо, анагаах ухааны салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй гэж тэрбээр мэдэгдсэн аж. Түүнчлэн шинэ халдварт өвчин, цар тахал гарвал нэгэн зэрэг, богино хугацаанд арга хэмжээ авч, гал түймэртэй тэмцэгч нар шиг ажиллахыг уриалж буй юм. Засгийн газар, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүс, олон улсын байгууллага халдварт өвчин, тахлын үед үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлабал амжилт гаргаж болно гэж Билл Гейтс үзэж байна.

Билл Гейтс болон түүний гэргий Мелинда Гейтс нар сайн үйлийн төлөөх сангаараа дамжуулан 1.75 тэрбум ам.долларыг цар тахалтай тэмцэхэд зориулан зарцуулсан байна. Мөн АНУ-ын тэдийгүй хөгжиж буй орнуудын эрүүл мэнд, боловсролын салбарт цаашид ч хөрөнгө оруулахаа мэдэгдэж байгаа юм.

Эх сурвалж: The Seattle Times

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet