COVID-19

Завхан аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөдөлгөөн хязгаарлалаа

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг Улаанбаатар уруу илгээжээ.

Эдгээр гурван иргэний PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэснийг Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet