COVID-19

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 100 сая хүрлээ

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 100 сая хүрсэн тухай Жонс Хопкинсын их сургуулиас мэдээлжээ. Тус сургуулиийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар цар тахал эхэлснээс хойш 100,032,461 хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд хамгийн олон тохиолдол  буюу 25 сая гаруй нь АНУ-д бүртгэгдээд байна.

Мөн халдвар хамгийн их тархсан улсуудад Энэтхэг (10,676,838), Бразил (8,871,393), ОХУ (3,716,228), Их Британи (3,700,235) орон багтжээ. Одоогоор дэлхийн 192 оронд халдвар гараад байгаа бөгөөд 2.1 сая хүн халдварын хүндрэлийн улмаас нас бараад байна.

Үүний зэрэгцээ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад АНУ, Европын холбоо, Израиль, ОХУ-ын иргэд хамрагдаж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet