Барууны орнууд Украинд алсын тусгалтай зэвсэг илгээвэл Орос улс цохилт өгөх байгаа нэмэгдүүлнэ гэж Ерөнхийлөгч Владимир Путин анхааруулжээ. Ням гарагт хэдэн долоо хоногийн турш тайван байсан нийслэл Киевийн зарим хэсэгт дэлбэрэлт болсонтой зэрэгцэн тэрээр дээрх мэдэгдлийг хийв.

Сүүлийн үед Оросын арми нийслэл Киев орчмын зэвсэгт ажиллагаагаа зогсоогоод зүүн хэсэгт Донбассын бүс нутагт хүчээ дахин төвлөрүүлээд байсан юм.

Оросын арми Украины зүүн зүгт удаан боловч тогтвортой ахиц дэвшил гаргаж байгааг харгалзан барууны хэд хэдэн улс Киевт дэвшилтэт зэвсэг илгээх амлалт өгөөд байгаа.

Саяхан АНУ Украины ашиглаж буй их буунаас хол тусгалтай буюу 70 км холын зайд байг онох чадвартай “M142 Himars” илгээхээ амласан. Ерөнхийлөгч Зеленский зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглахгүй гэсэн баталгаа өгсний дараа Цагаан ордон пуужин илгээхийг зөвшөөрсөн гэж албаны хүмүүс мэдэгджээ. Багцад нисдэг тэрэг, танк эсэргүүцэх зэвсэг, тактикийн машин, сэлбэг хэрэгсэл мөн багтсан байна.

Түүнчлэн Герман Оросын агаарын довтолгооноос хамгаалахад туслах зорилгоор Украинд хамгийн орчин үеийн “Iris-T” системээ илгээнэ гэж амлав.

Тэгвэл Путин ням гарагт Оросын төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Нэмэлт зэвсэг нийлүүлэх тухай энэ бүх амлалт нь зэвсэгт мөргөлдөөнийг уртасгах ганцхан зорилготой гэж би харж байна” гэж хэлжээ.

Мөн тэрээр барууны орнуудыг Украинд холын зайн тусгалтай пуужин илгээхгүй байхыг сануулж, “Хэрэв нийлүүлбэл бид үүнээс зохих дүгнэлтийг гаргаж, хараахан цохилт өгч амжаагүй байнуудад цохилт өгөх болно. Бидэнд хангалттай зэвсэг байгаа” гэж анхааруулав.

Харин Украины Батлан ​​хамгаалах яамны дэд сайд Ханна Маляр зэвсгийн нөөцөө таслахгүй байхыг барууны орнуудаас хүссэн байна.

Тэрээр орон нутгийн хэвлэлд “Дайн аль хэдийн сунжирсан бөгөөд бидэнд байнгын дэмжлэг хэрэгтэй. Барууныхан зэвсгийн тусламжийг нэг удаагийн зүйл биш, харин биднийг ялах хүртэл үргэлжлэх зүйл гэдгийг ойлгох ёстой” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #ОХУ, #Украины дайн,