ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос, Америкийн төрийн тэргүүн нар утсаар ярилцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын шинэхэн төрийн тэргүүн Жо Байден нар утсаар ярьсан талаар Кремлээс мэдээллээ. Ингэхдээ “Тэдний яриа ажил хэрэгч, илэн далангүй шинжтэй байсан. Хоёр орны удирдагчид харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал, Ерөнхийлөгч Путин, Байден нар хоёр талын тулгамдсан асуудал, цар тахлын үеийн нөхцөл байдал, худалдаа, эдийн засгийн асуудлыг хөндсөн” гэж мэдэгдлээ.

Ташрамд, энэ яриа АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөсөн гэж Цагаан ордон мэдэгдээд буй.

Эх сурвалж: ТАСС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet