Live
УЛС ТӨР

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатартай зөвшилцөлд хүрэв

ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар Төв талбайд суулт зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа. Тэрбээр “Рио Тинто” групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний талаар талбайд цугласан иргэдэд болон гишүүнд мэдээлэл өгсөн юм. “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээний багийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго ахлан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр мөн төв талбайд ирсэн байлаа. Тэд С.Ганбаатар гишүүнээс өлсгөлөнгөө зогсоохыг хүсч, бид таны эрүүл мэнд болон халдвар тархах вий гэдэгт санаа зовж байна. Таныг төрийн ордонд орохоор илүү тухтай ярилцъя. Камерын өмнө ярьж болохгүй зүйл гэж бас байна. Бидэнтэй хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна” гэснээр харилцан тохиролцолд хүрлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар гарч ирсэн нь ард түмний эрх ашгийг хүндэтгэж байна. Би гуравхан зүйл хэлье.

Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээг авлигал өгч байгуулсан гэрээ гэдэг нь нотлогдсон тул гэрээг цуцлах нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргатал би тэмцэнэ.

Хоёрдугаарт, гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий 24 улс төрчийн хөрөнгийг хураах,

Гуравдугаарт, ажлын хэсэгт миний бие орсонд баяртай байна. Би орж ажиллана. Туршлага, гүйцэтгэл надад бий. Олон улсын шүүхэд гаргах нэмжлэл дээр өөрийн санаа бодол, хувилбарыг тусгах бүрэн боломжтой гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet