КИНО КАДР

“Алтан судал”-ыг Оскарт нэр дэвшүүлнэ

Берлиний кино наадамд (2020.02 сар) амжилттай оролцсон найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Монгол дахь нээлтээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд хийсэн билээ. Тэгвэл “Алтан судал” уран сайхны киног “Оскар 2021” наадмын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшүүлжээ.

“Кинонд Монголын тал нутагт уламжлалт нүүдлийн хэв маягаар амьдардаг, алт хайн байгаль орчныг сүйдэлж байгаа гадаадын уул уурхайн компаниуд орж ирсний улмаас амьдралын хэв маяг нь устан үгүй болохын ирмэг дээр байгаа 11 настай Амараа хүүгийн тухай өгүүлнэ. Амараагийн аав Эрдэнэ бол энэ байдлын эсрэг тэмцдэг нүүдэлчдийн манлайлагч. Аав нь өнгөрөхөд хүү нь энэ бүхний эсрэг тэмцэхээр шийднэ” хэмээн “Hollywood reporter” сайтад бичжээ. 

“Даваагийн Бямбасүрэн бол Оскарт анхдагч биш. 2005 онд түүний “Ингэн нулимс” кино “Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино” нэр төрөлд дэвшиж байсан юм.

Ташрамд, Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд дөрөвдүгээр сарын 25-нд болно.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet