ДЭЛХИЙН МЭДЭЭ

Энэтхэг, Хятадын хилд дахин мөргөлдөөн гарчээ

Энэтхэг, Хятадын хилийн маргаан дахин сэдэрч, Наку-Ла орчимд хоёр улсын цэргүүдийн хооронд  мөргөлдөөн болсны улмаас 20 гаруй хүн гэмтэж хохирсон байна. Энэтхэгийн хэвлэлд мэдээлж буйгаар хоёр улсын хилийн зурваст хятад цэргүүд хил зөрчихийг завдаж, энэтхэгчүүд хариу үйлдэл үзүүлсэн гэнэ. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн талаас дөрвөн цэрэг, Хятадын 20 цэрэг хүнд гэмтэл авчээ.

Хоёр улсын хилийг манаж буй цэргүүд галт зэвсэг ашиглахгүй гэж Бээжин, Нью-Дели тохиролцсон тул байсхийгээд гардаг ийм мөргөлдөөн ихэвчлэн гардан тулаан болдог. Гэвч өнгөрсөн оны зургадугаар сард болсон мөргөлдөөний үеэр цэргүүд чулуу, мод ашигласны улмаас 10 гаруй хүн амь эрсэдсэн юм.

Ташрамд, дэлхийн хамгийн олон хүн амтай хоёр улсын хилийн уулзвар Макмагоны шугамыг Энэтхэг хүлээн зөвшөөрч, Хятад хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ 1959 онд мэдэгдсэн. Хилийн шугамын асуудлыг цэгцлэх хоёр ч удаагийн хэлэлцээр бүтэлгүйтэж, өдгөө Кашмирын зүүн хойд, Аруначал-Прадеш мужийн умард хэсгийн зурвас хоёр улсын харилцаанд маргаан дагуулсаар байна.

Эх сурвалж: India Today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet