Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллага нэгдлээ. Хөдөлгөөний хүрээнд “Ногоон хэрэм-2” дэд төслийн мод үржүүлгийн агропаркийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцлоо.

“Баянчандмань мод үржүүлгийн агропарк”-д нарс, шинэс, улайс, хайлаас, бургас, үхрийн нүд зэрэг 13 нэр төрлийн 200 гаруй мянган суулгац, үрийн тариалалтаар 130 орчим мянган үрсэлгээ бэлтгэж байна.

Агропаркийн нээлтийн үеэр “УБТ гарден” ХХК “Ногоон хэрэм” төсөлд нэгдэж, нэг сая модны суулгацыг үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдэгджээ.

Шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болон элсний нүүдлээс хамгаалах зорилгоор хилийн хэсэгт тус агропаркт бойжуулсан 6.9 сая модыг 960 га талбайд тарина.

Мөн ойн зурвас бүхий хамгаалалтын ногоон хэрэм байгуулах, анги, салбар, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг, шанд бүхий баян бүрдийг хамгаалахаар төлөвлөөд байна.

Хилийн дагуу мод тарьж, ногоон хэрэм байгуулахад шаардагдах 16 сая модыг хангахын хилийн цэргийн 24 ангид “Мод үржүүлгийн төв”, таван ангид мод үржүүлгийн агропарк байгуулжээ.

Эдгээрийг өргөжүүлэн, жилд дунджаар 1,5-2 сая үрсэлгээ бэлтгэж, 2030 он гэхэд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх боломжтой гэсэн тооцоо гаргасан байна.