ЭРҮҮЛ МЭНД

Эрдэмтэд хорт хавдрын геномын кодыг 50 жил эрсэний эцэст 2020 онд “ДНК-ийн хогийн тантан”-аас олжээ

2020 оны дэлхийн шинжлэх ухааны зарим нээлтүүд, ялангяа хорт хавдрын суурь кодыг нээсэн нь хорт хавдрыг шууд эмчлэх боломжтой болж байгаа тухай BBC news агентлагаас мэдээллээ.

Тэгтэл хэдэн мянган санал гарч, нийгэмд мэдээллийн резонанс үүсгэж орхив. Мэдээг аваад уйлсан хүн ч байна, хайртай хүнээ алдсан хүмүүс сэтгэлийн шархтай явдаг нь ойлгомжтой, зарим нь шууд л линк нэхэв. Буруутгах ч юу байхав дээ, мэдээллийн өлсгөлөнтэй байгааг мэдэх хойно, ийм малгай (preambule) өлгөлөө, үндсэн сэдэв рүүгээ оръё!

Ингээд бодохоор энэ хорт хавдар гэгч дайрлаг нь үнэхээр монголчуудын зүрхийг шимшрүүлсэн ХОГ НОВШ байжээ, ер нь л хүн төрөлхтнийг зовоосон гачлан байж! ХОГ гэсний учир нь, ”ДНК-ын хогийн сав” дотроос тэр код нь олджээ. Хорт хавдрын суурь код олдсон тухай мэдээ маш олон агентлагаар цацагдсан, дэлхийгээр нэг тархсан. BBC news-ийн сэтгэл хөдлөм фразыг энд ишлэлээ.

”Эрдэмтэд хорт хавдрын геномын кодыг 50 жил эрсэний эцэст 2020 онд “ДНК-ийн хогийн тантан”-аас олжээ. ”ХОГИЙН ТАНТАН гэдэг нэр томъёо 50жилийн өмнө хэлэгдсэн байдаг, тэхээр ДНК хуваагддаг гэдгийг 50 жилийн тэртээ л гадарлаж байсан гэсэн үг юм. Хорт хавдрын генетикийн мэдээллийн код эрэх ажил 13 жилийн тэртээгээс эрчимжсэн байдаг, 13 жилийн тэртээ хорт хавдрын код илрүүлэх баг PCAWG, 37 орны дэлхийн шилдэг генетикчдээс 1300 хүнийг гишүүнээр авч ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл 100 гаруй мянган тохиолдлыг судласан байна. Мөн 28 орны 2800 иргэн-өвчтөнийг тулгуур объект болгон авч судлажээ. Урьд нь уншигдчихсан ДНК-ын 98 хувийг орхиод эрдэмтэдийн “ДНК-ХОГ” гээд он удаан жилээр анхаарлын гадна хаячихсан 2 хувийг эрчимтэй судлаж эхэлжээ. Гэтэл юу вэ, автомат мэдрэлийн системын үйлчлэлээр гадагшлах ёстой байгаад гадагшлаж чадалгүй үлдчихсэн хогон дотор тэр геномын эд эс, хорт хавдрын үүсгүүр байсныг олж кодлож (хуучин ч уншигдаагүй хэлбэрийн код байсан) тэрийгээ уншчихжээ! Гадагшлуулалт гэж би маш олон удаа мэдээлж байсан даа, нус цэр, хөлс, баас шээс…гээд, өлөнгөөр эмчилнэ гэж юу болох нь ойлгогдов уу? ойлгодгүй л байсан шдээ!

УИХ-гишүүд, 3 сая иргэдийн өмнө нусаа пэрхийтэл татаад гүдхийтэл залгиж байгаа харагддаг, юу залгиж байгаагаа одоо ойлгов уу? Баас шээсээ сайн барьдаг гэж сайрхдаг, юугаар сайрхаж байснаа мэдэв үү? Задгай жорлон дотроо амьдарцгаадаг, юм юм бодогдож байгаа биз? Би аюул багатай амьдрах 5 зүйлийг олон удаа мэдээлсэн, маш олон!

1. Хооллолт

2 Гадагшлуулалт

3. Нойр

4. Хөдөлгөөн

5. Инээд баясал

Энэ нээлтийн дараа 38 төрлийн 2800 өвчтөний хорт хавдрын геномын мэдээллийг төвөггүй уншиж чадлаа, энэ бол гайхамшиг, энэ бол генетикийн шинжлэх ухааны хувьсгал! Энэ хувьсгалыг 3 тэрбум ам.доллараар хийлээ, гэхдээ энэ нээлтийг дагаад мөнгөөр хэмжигдэхгүй том үр дүнгүүд гарч байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Жишээ нь “драйварын мутаци”-ын нээлт, хорт хавдрын мэдээлэл нь “дарга”-аар дамжин явагддаг, тэр нь суурь код гэсэн утгатай. Хаа газрын дарга гэж хог л юм байна! Эсвэл, бүх төрлийн хорт хавдрын эд эсийн задрал ав адилхан схкмээр явчихаж байна ч гэдиймуу ийм дагалдах нээлтүүд зөндөө! Нэгэнт хорт хавдрын геномыг уншиж чадаж байгаа болохоор эмчилгээ нээгдэх үүд хаалга онгойчихож байгаа юм байна. Их Британы эрдэмтэд эм туршиж байна, түүн дээрээ оросын эрдэмтэдийг урьж баг болон ажиллах санал тавьжээ, энэ тухай дараагийн дугаарт мэдээлэх болно.

Судлаач И.ЦЭРЭНХҮҮ/Tserenkhuu Ishtseden

1 сэтгэгдэл

  1. даш

    2021-04-28

    чухал мэдээ байна

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet