COVID-19

COVID-19: Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээний ялгаа

COVID-19 вирусийн түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ гэж юу вэ?

Эдгээр шинжилгээний аргууд нь хамар залгиурын арчдасанд КОВИД-19 вирусийн идэвхтэй халдварыг илрүүлэх бөгөөд мэдрэг болон өвөрмөц чанарын хувьд хоорондоо ялгаатай шинжилгээний аргууд юм.

Түргэвчилсэн буюу антиген тодорхойлох шинжилгээ нь хамар залгиурын арчдаснаас вирусийн гадаргуугын уургийг илрүүлэх шинжилгээ. Халдварын эрт үеийн илрүүлэгт тохиромжгүй бөгөөд харьцангуй мэдрэг чанар багатай арга юм. Хариу нь 1-2 цагийн дотор гарна.

ПГУ буюу PCR шинжилгээний арга нь хамар залгиурын арчдаснаас вирусийн нуклейн хүчил (РНХ)-ийг олшруулан илрүүлэх арга бөгөөд мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй лавлагаа арга юм. Шинжилгээний хариу 24-72 цагийн дотор гарна.

Түргэвчилсэн шинжилгээг хэн өгөх хэрэгтэй вэ?

Энэхүү шинжилгээг КОВИД-19 вирусийн шинж тэмдэг илэрсэн хүн өгвөл илүү зохимжтой бөгөөд xариу гарах хугацаа богино байдаг давуу талтай. Шинжилгээний аргын мэдрэг чанараас шалтгаалж халдварын эрт үе буюу вирус цөөн байх үед хуурамч сөрөг хариу гарах боломжтой.

ПГУ буюу PCR шинжилгээг хэн өгөх хэрэгтэй вэ?

ПГУ буюу PCR шинжилгээний арга нь халдварыг эрт үед нь илрүүлэх мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй хамгийн найдвартай арга юм. Энэхүү шинжилгээг та түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан үед баталгаажуулах зорилгоор, КОВИД-19 вирусийн шинж тэмдэг илэрсэн үед, эсвэл шинж тэмдэг илрээгүй ч КОВИД-19 вирусийн халдвартай болон сэжигтэй хүнтэй 15-аас дээш минутын турш, 2 метрийн зай дотор харьцсан бол, мөн мэргэжлийн эмчийн зааврын дагуу энэхүү шинжилгээг өгөхийг зөвлөж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet