“Wikipedia” сайтыг эзэмшдэг “Wikimedia” сан хүмүүс дайны бодит байдлыг мэдэх эрхтэй гэж үзээд, Украины дайнтай холбоотой “худал” мэдээллийг устгахыг шаардсан Москвагийн шүүхийн шийдвэрийг давж заалджээ.

Тодруулбал, “Wikipedia” сайт нь дайны тухай “Украины нутаг дэвсгэрт хийсэн довтолгоо”, “Украин дахь Оросын түрэмгийллийн үеийн дайны гэмт хэрэг”, “Буча дахь хядлага” зэрэг орос хэл дээрх нийтлэлүүдийг устгахаас татгалзсан тул Москвагийн шүүх “Wikimedia” санг таван сая рубль буюу 88 мянган ам.доллароор торгох шийдвэр гаргасан байна.

Шүүх “Wikipedia” дээрх дайны тухай мэдээллүүдийг “худал” гэж тодорхойлоод, Оросын нийгмийн хэв журамд эрсдэл учруулсан гэж үзсэн байна.

Тэгвэл “Wikimedia” сан сайт дээрх мэдээллийг устгах нь хүний ​​эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж, зургадугаар сарын зургаанд давж заалдах гомдол гаргажээ.

“Засгийн газар хямралын үед хүмүүсийн амьдралд чухал ач холбогдолтой мэдээллийг онилж байна. Бид шүүхийг хүн бүрийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дахин авч үзэхийг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.

Мөн Орос улс нь “Wikimedia” санг шүүх эрхгүй гэж үзэж байгаа аж.

Оросын засгийн газар хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авсны дараа уншигчдад зориулж баримт нотолгоотой орос хэл дээрх мэдээллийг түгээж буй цөөн хэдэн эх сурвалжийн нэг нь “Wikipedia” юм.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Украины дайн,