ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британи таргалалттай тэмцэнэ

Их Британийн иргэдийн дунд таргалалттай, илүүдэл жинтэй хүн олширч байгааг BBC онцолжээ. Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авахаар төлөвлөж буй бөгөөд түргэн хоолны сурталчилгааг хязгаарлах, тэр тусмаа “Нэгийг авбал нэг үнэгүй” гэсэн загвар урамшууллыг зарыг хориглохоор болов.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн онцолж буйгаар, цаашид эрүүл мэндийн мэдлэг олгох, зохистой хооллоход уриалах, хүнсний аюулгүй байдалд тавигдах шаардлагыг дээшлүүлэх зэрэг цогц арга хэмжээг авах гэнэ. Мөн коронавирусийн улмаас тогтоосон хөл хорионы дэглэмийн үед иргэд дасгал хөдөлгөөн хийхгүй байх, хэтрүүлж идэх зэргээс болж жин нэмж байгааг судлаачид онцолсон.

Тус улсын нийтийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаанд онцолсноор, хөл хорионы үеийн хүнсний хэмжээ дундаж өрхийн хувьд 18 хувиар нэмэгдсэн аж. Британийн хоол зүйч Женнифер Обертын үзэж буйгаар, хөл хорионы үед хүмүүс 400 калорийг ердийн үеийнхээс дутуу шатааж байгаа нь таргалах эрсдлийг нэмэгдүүлж буй гэнэ. Ташрамд, манай гаригийн насанд хүрсэн хүний 14 хувь нь  илүүдэл жинтэй.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet