Live
COVID-19

01.25: Шинээр 16 халдварын тохиолдол бүртгэгдэж, ЭМЯ-ны нэг ажилтан халдвартай нь тогтоогдлоо

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лаборатори, НЭМҮТ-ийн лабораторид нийт 7065 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ  Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Улаанбаатар дахь халдварын тохиолдол 814, улсын хэмжээний голомтолсон халдвар 1140 боллоо.

Түүнчлэн ЭМЯ-ны нэг ажилтан халдвар авсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны бичиг хэргийн ажилтнаас коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яаманд хязгаарлалт тогтоож, орох хөдөлгөөнийг хорьсон байна. Яамны бүх ажилчид PCR-ийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд эхний шинжилгээнүүд сөрөг гарчээ.

Мөн хөдөө явахаар шинжилгээ өгсөн иргэний сорьц коронавирусийн халдвартай гэж гарсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet