Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, зугаалга, нийтийн биеийн тамирын зориулалттай нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилготой нийт 25 байршлын 17.12 га газрыг нийтийн эдэлбэр газарт авчээ.

  • Баянгол дүүрэгт 4 байршил бүхий 0.52 га
  • Баянзүрх дүүрэгт 6 байршил бүхий 14 га
  • Сонгинохайрхан дүүрэгт 3 байршил 0.59 га
  • Сүхбаатар дүүрэгт 5 байршил 0.65 га
  • Багануур дүүрэгт 5 байршил 0.84 га
  • Налайх дүүрэгт 2 байршил 0.49 га газар

Эдгээр газар дээр тоглоомын талбай, тохижилт бүхий ногоон талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөжээ.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн байр, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 28 дугаар сургуулийн хичээлийн I байр, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэлтэй гурван барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна. Мэргэжлийн хяналтын актлах дүгнэлттэй эдгээр барилга байгууламжийн оронд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн Хөгжлийн Банкны зээлээр шинээр барилга барих аж.

#онцолсон,