COVID-19

Хөтлөгч, сэтгүүлч Ларри Кинг коронавирусийн улмаас таалал төгслөө

АНУ-ын радио телевизийн нэрт хөтлөгч, сэтгүүлч Лоренс Харви Зайгер буюу Ларри Кинг 87 насандаа таалал төгслөө. Түүний үүсгэн байгуулсан “Ora Media” компани олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа энэ талаар мэдээлжээ. Ларри Кинг коронавирусийн халдвар авч Лос-Анжелесын “Cedars-Sinai” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

1950 онд Флорида мужаас сэтгүүлчийн гараагаа эхлүүлсэн Ларри Кинг CNN телевизийн бүтээл “Larry King Live” ярилцлагын шоугаараа алдаршсан билээ. Тэрбээр 2012-2020 онд “RT America” болон “Hulu” сувагт “Larry King Now” нэвтрүүлгийг хөтөлж, 2013 оноос “Politicking with Larry King” нэртэй долоо хоног тутмын ярилцлага шоу нэвтрүүлгийг бэлтгэн хөтөлдөг  байжээ. .

Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх Ерөнхийлөгч, нэр нөлөө бүхий улс төрчид, спортын болон шоу-бизнесийн одод, зохиолчид, бусад алдартнуудтай ярилцаж, орчин цагийн хамгийн алдартай хөтлөгчдийн нэг гэгдсэн Ларри Кинг 2017 онд уушгины хорт хавдартай гэдгээ мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet