ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг хуралдуулж байна

Гэрэл зургийг MPA

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж байна. Хурал 17:00 цагаас эхэлсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлж, Их Хурлын дарга, Ерөнхий сайд багтдаг билээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet