Мягмар гарагт Их Британийн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Сажид Жавид, Сангийн яамны канцлер Риши Сунак нар албан тушаалаасаа огцорчээ.

Засгийн газрын гишүүд бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон Крис Пинчерийг парламентын намын зохион байгуулагчаар томилсон Жонсоны ёс зүйгүй шийдвэрийг буруушааж, цаашид түүний удирдлага дор ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Огцрох өргөдлийг шийдвэрлэсний дараа Надим Захави канцлераар, харин ерөнхий сайдын тамгын газрын дарга Стив Барклэй эрүүл мэндийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

Үүний дараа лхагва гарагт дахин таван улстөрч огцрох өргөдөл өгснөөр огцрох хүсэлт 15-д хүрчээ.

Огцрох хүсэлт нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед ерөнхий сайд сул орон тоог нөхөж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Хувийн оройн зоогийн үеэр хоёр зочны биед зөвшөөрөлгүй хүрсэн нь ил болсны дараа Крис Пинчер өнгөрсөн пүрэв гарагт албан тушаалаасаа огцорсон.

Гэсэн ч өмнө нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож байсныг нь мэдэж байсан хэрнээ Пинчерийг өндөр албан тушаалд томилох шийдвэр гаргасан нь Жонсоны удирдах арга барилд эргэлзээ дагуулаад байгаа юм.

Жавид огцрох өргөдөлдөө “Намд төлөв байдал, эрх мэдэл, шинэ чиглэл хэрэгтэй. Гэвч таны удирдлага дор нөхцөл байдал өөрчлөгдөхгүй нь тодорхой байна” гэж бичжээ.

Харин Сунак “Засгийн газрыг зөв, шударга, нухацтай үйл ажиллагаа явуулахыг олон нийт хүлээж байгаа. Эдгээр стандартуудын төлөө тэмцэх нь зүйтэй гэдэгт би итгэж байгаа бөгөөд ийм учраас би огцорч байна” гэжээ.

Энэ асуудлын дараа Жонсоныг огцруулах асуудал хөндөгдөж эхэлсэн ч тэрээр засгийн эрхээ үргэлжлүүлнэ гэж амласан бөгөөд тэр ч байтугай 2030 он хүртэл албан тушаалдаа үлдэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Борис Жонсон,