1948 онд Их Британиас тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгарч, бэлэн мөнгөний хомсдолд ороод байгаа Шри Ланка улсын Ерөнхийлөгч Готабая Ражапакса шатахууны импортод туслахыг Владимир Путинээс хүсжээ.

Ражапакса Оросын удирдагчтай хийсэн ярианыхаа талаар “маш үр дүнтэй” болсон гэж хэлээд, “Би шатахуун импортлоход зээлийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн” гэж “Twitter” хуудсандаа бичжээ.

Мөн тэрээр Оросын “Аэрофлот” өнгөрсөн сард нислэгээ зогсоосны дараа Москва, Коломбо хотуудын хооронд нислэг үйлдэхийг хүссэн байна.

Тэрээр цааш нь “Аялал жуулчлал, худалдаа, соёл зэрэг салбарт хоёр талын харилцааг бэхжүүлэх нь манай хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг бид санал нэгтэй зөвшөөрсөн” гэж мэдэгдэв.

Тус улс хямралын үед шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд сүүлийн саруудад Оросоос газрын тос худалдаж авсан бөгөөд эрчим хүчний нөөцөөр баялаг тус улсаас илүү ихийг худалдаж авахад бэлэн гэдгээ засгийн газар нь илэрхийлээд байгаа.

Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид багасаж буй түлшний нөөцөө хадгалахын тулд зайлшгүй шаардлагатай биш автомашины бензин, дизель түлшний борлуулалтыг зогсоосон. Гэсэн ч ням гарагт Эрчим хүчний сайд Канчана Вижесекера тус улсад нэг хоногт ч хүрэлцэхгүй хэмжээтэй түлшний нөөц үлдсэнийг мэдэгдсэн байна.

Тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ 80 гаруй хувиар өсөж, жилийн инфляци зургадугаар сард 54.6 хувьд хүрч, дээд амжилт тогтоосон. Харин Шри Ланкийн Төв банк пүрэв гарагт амьжиргааны өртгийн өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ нэг хувиар өсгөжээ. Зээлийн хүүг 15.5 хувь болгож, хадгаламжийн хүүг 14.5 хувь болгон нэмэгдүүлсэн нь сүүлийн 21 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Тус улс одоогоор ОУВС-тай гурван тэрбум фунт стерлингийн тусламжийн асуудлаар хэлэлцээр хийж байгаа боловч Шри Ланкийн засгийн газар энэ жил олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа ОУВС-аас таван тэрбум ам.долларын дэмжлэг шаардлагатай байгааг онцолсон байна.

Эх сурвалж: BBC