newswire

Жо Байден: Цар тахлыг хумьж, ДЭМБ-ын гишүүн хэвээр үлдэнэ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден ажлаа хүлээн авсаны дараах эхний гурван сарын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар “Mirror” мэдээлжээ. Тэрбээр нэн тэргүүнд коронавирусийн халдварыг хумих, ард иргэдээ дархлаажуулах, цар тахал эрчимтэй тархаж буй мужуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах зэрэгт анхаарлаа хандуулахаар төлөвлөсөн байна. Мөн цар тахлын хямралтай тэмцэхэд зарцуулах 1.9 их наяд ам.долларын тусламжийг багцыг ч яаравчлахаар зэхэж буй. Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн хагас жилийн хугацаанд сонгууль, сонгуулийн дүнтэй холбоотой маргаанд анхаарлаа хандуулж, цар тахлын улмаас ард иргэдэд нүүрлэсэн хямралыг төдий л тоогоогүй, орхигдуулсан гэж ажиглагчид онцолж байгаа юм.

Түүнээс гадна АНУ-ыг ДЭМБ-д оруулах талаар мэдэгдэж магадгүй байна. Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр Америк ДЭМБ-аас энэ оны долдугаар сарын 6-нд гарах болсон юм. Дональд Трампын энэхүү шийдвэрийг Жо Байден хэрэв цуцалбал АНУ ДЭМБ-ын гишүүн хэвээр үлдэх боломжтой.

U.S. COVID-19 vaccine supplies strain to meet wider eligibility, second  doses | World | News | The Chronicle Herald

Мөн Америк, Мексикийн хилийн дагуу хана барьж буйг зогсоох, лалын шашинт орнууд, Африкийн улсуудын иргэдэд тогтоосон визний хязгаарлалтыг цуцлах асуудлыг авч хэлэлцэх нь. Гадаад бодлогын асуудлаар Жо Байден Ираны цөмийн хэлэлцээрт эргэн нэгдэх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээнд Вашингтон буцан нэгдэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулах бололтой. Түүнчлэн Америкийн иргэдийн хувьд нэн чухал гэгдэж буй бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхахыг хориглох хуулийн төслийг ч хэлэлцэх аж.

Эх сурвалж: Mirror

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet