Даваа гарагт Украины тэргүүн хатагтай Олена Зеленска АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзсан бөгөөд тэрээр айлчлалынхаа үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байденыг оролцуулаад хэд хэдэн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайсын мэдэгдсэнээр уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга АНУ-ын Украинд амласан амлалтыг дахин баталгаажуулсан гэв. Мөн Блинкен Зеленскаг дайны улмаас айдас түгшүүрт авсан болон бусад хохирлыг даван туулж буй энгийн иргэдэд тусалж байгааг нь сайшаажээ.

Тэргүүн хатагтай даваа гарагт мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Саманта Пауэртэй уулзсан байна. Тус агентлаг Украины засгийн газрыг дэмжих, хүмүүнлэгийн хэрэгцээнд зориулж олон тэрбум доллар өгсөн бөгөөд дайны улмаас дэлхий даяар хүндэрсэн хүнсний хомсдолыг бууруулахаар ажиллаж байгаа юм.

Хоёрдугаар сард дайн эхэлсний дараа Зеленска аюулгүй байдлын үүднээс хоёр хүүхдийн хамт нуугдсан бөгөөд тэрээр энэ сард “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүүхдүүд нь бусад украинчуудын адил Зеленскийг зөвхөн орой бүр телевизээр хийдэг мэдэгдлээс нь харж байгааг ярьжээ.

Зеленска тавдугаар сарын найманд Украины баруун хэсэгт гэнэтийн айлчлал хийсэн Жилл Байдентай уулзах зорилгоор олон нийтийн өмнө ил гарсан бөгөөд энэ үеэр тэргүүн хатагтай нар сургуульд зочилж, сурагчидтай хамт цаасан цаасан баавгай урласан юм.

Энэ уулзалтаас хойш Зеленска олон нийтэд илүү их нэр хүндтэй болсон. Тэрээр уй гашууд автаж, цочролд орсон сая сая украинчуудад зөвлөгөө өгөх ажилд хувь нэмрээ оруулдаг байна.

Зеленска мягмар гарагт Цагаан ордонд Жилл Байдентай уулзаж, лхагва гарагт Капитол дахь Конгрессын танхимд хууль тогтоогчдын өмнө үг хэлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: AP

#Украины дайн,