“Хойд урсгал 1” хоолойгоор дамжин өнгөрөх Оросын байгалийн хийн урсгал төлөвлөгөөт засварын ажил дууссаны дараа пүрэв гарагт дахин эхэлнэ гэж хоёр эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ.

Оросын Европын холбоонд нийлүүлж буй байгалийн хийн экспортын гуравны нэгээс илүү хувийг эзэлдэг уг дамжуулах хоолойг долдугаар сарын 11-нд засвар үйлчилгээ хийх зорилгоор арав хоногийн хугацаатай зогсоогоод байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр шугам хоолой нь цагтаа ашиглалтад орох төлөвтэй байгаа ч хүчин чадлыг нь бууруулж, өдөрт 160 сая шоо метр хий дамжуулна гэжээ.

Кремлийн хяналтад байдаг эрчим хүчний “Газпром” компани Канад улс руу засвар үйлчилгээ хийлгэхээр явуулсан турбины буцаах хугацаа хойшилсонтой холбоотойгоор өнгөрсөн сард хийн экспортоо 40 хувь хүртэл бууруулсан.

Өөр нэг эх сурвалж хийн хоолойг пүрэв гарагт ажиллуулж эхлэх ба хүчин чадал нь долдугаар сарын 11-нээс өмнөх түвшинд байх болно гэж “Reuters”-т ярьжээ.

Өчигдөр “Газпром” компанийн долдугаар сарын 14-ний өдөр Европын худалдан авагчдад хүргүүлсэн “Зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хийн нийлүүлэлтэд давагдашгүй хүчин зүйл үүссэн бөгөөд уг онцгой нөхцөл байдлын улмаас байгалийн хийн нийлүүлэлтээ баталгаажуулах боломжгүй болсон” тухай мэдэгдэл ил болсон.

Уг мэдэгдэл ил болсноор пүрэв гарагт дуусах ёстой төлөвлөгөөт засвар үйлчилгээний дараа Оросын талаас хийн урсгалаа дахин нээхгүй байх вий гэсэн болгоомжлол үүсээд байсан юм.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Хойд урсгал 1,