ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мелания Трамп 70 жилийн уламжлалыг эвдэж шинэ Тэргүүн хатагтайг Цагаан ордонд урьсангүй

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп шинэ Төрийн тэргүүний гэргий Жилл Байденыг Цагаан ордонд хүлээн авахаас татгалзлаа. Албаа хүлээлгэн өгөх Ерөнхийлөгчийн гэргий шинэ Тэргүүн хатагтайг Цагаан ордонд  хүлээн авч ордныг танилцуулдаг 70 жилийн уламжлалыг Мелания Трамп ийнхүү “сөрсөн” нь энэ.

Мөн шинэ Ерөнхийлөгчийн Жо Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп болон түүний гэргий оролцохгүйгээ мэдэгдсэн билээ. Америкийн 44 дэх Ерөнхийлөгчийн гэргий Мишель Обама энэ уламжлалын дагуу  2016 онд Мелания Трампыг хүлээн авч, ордныг танилцуулж байв.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet