Ням гарагт Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ыг Оросын гол өрсөлдөгч хэмээн тодорхойлсон Тэнгисийн цэргийн шинэ номлолд гарын үсэг зуржээ.

Путин Тэнгисийн цэргийн баярын өдрөөр Их Петр хааны байгуулсан хуучин эзэнт гүрний нийслэл Санкт-Петербург хотод айлчлахдаа Петрийг Оросыг далайн агуу гүрэн болгож, дэлхий дахинд Оросын төрийн нэр хүндийг дээшлүүлсэн явдлыг онцолж, сайшаасан байна.

Тэрээр Тэнгисийн цэргийн хүчнийхэнтэй уулзсаныхаа дараа “Zircon” хэт авианы далавчит пуужинг ойрын саруудад нийлүүлэхээ амлаад, Орост аливаа түрэмгийлэгчийн эсрэг хариу арга хэмжээ авах цэргийн хүчин чадал байгааг анхааруулав.

Путин үг хэлэхийнхээ өмнө Оросын тэнгисийн цэргийн стратегийн өргөн хүрээний зорилт, тэр дундаа “Далайн агуу гүрэн” болох амбицыг тодорхойлсон 55 хуудас бүхий тэнгисийн цэргийн шинэ номлолд гарын үсэг зурсан байна.

Уг номлолд Орос улсад заналхийлж буй гол аюул бол “Дэлхийн далай тэнгист ноёрхох зорилготой АНУ-ын стратегийн бодлого” ба НАТО-гийн цэргийн эвсэл Оросын хил рүү ойртож байгаа явдал гэж тодорхойлжээ.

Орос улс дэлхий даяар хангалттай хэмжээний тэнгисийн цэргийн баазгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийн хажуугаар дипломат болон эдийн засгийн арга хэрэгсэл зэрэг зөөлөн хүчний бодлого шавхагдсан тохиолдолд Орос улс цэргийн хүчээ дэлхийн далай тэнгис дэх нөхцөл байдалд тохирсон байдлаар ашиглаж магадгүй гэж номлолд дурдсан байна.

Мөн Орос улс Энэтхэгтэй стратегийн болон тэнгисийн цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Иран, Ирак, Саудын Араб болон бүс нутгийн бусад улсуудтай өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх нь номлолын үндсэн чиглэл аж.

Түүнчлэн шинэ тэнгисийн цэргийн номлолд Хар болон Азовын тэнгисээс гадна Хойд мөсөн далайд “Оросын геополитикийн байр суурийг цогцоор нь бэхжүүлэх” талаар тусгаад, “дэлхийн далай тэнгист үндэсний эрх ашгаа тууштай хамгаалах” тухай дурдсан байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОХУ,