“Оюу толгой” 2022 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа.

“Оюу толгой” компани 2022 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.

  • Олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа.
  • Хоёрдугаар улиралд 91 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулав.
  • Дотоодод нийт 14.2 тэрбум ам.доллар зарцуулав.
  • Гүний уурхайн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг хийв.
  • Ханбогд сумыг хөгжүүлэх 50 сая ам.доллар буюу 150 гаруй сая төгрөгийг хөтөлбөрийг батлав.

Гүний уурхайн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг 2022 оны зургаадугаар сарын 17 болон долдугаар сарын 1-д амжилттай хийлээ. Энэ бол үйлдвэрлэлийн чухал шат төдийгүй цаашлаад олон арван жил энэ төслийн үр шимийг хүртэх монголчууд, хувь нийлүүлэгчдийн хувьд яахын аргагүй түүхэн мөч билээ. Гүний уурхайн Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлд 2023 оны эхний хагаст хүрэх төлөвөө хэвээр хадгалж байна.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Гүний уурхайн хүдэр буулгуурын анхны тэсэлгээг хийсэн нь бид гүний уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж, 2023 оны эхний хагаст анхны тогтвортой үйлдвэрлэлдээ хүрэх бидний зорилгын илрэл боллоо. Энэхүү онцлог үйл явдлыг гэрчилсэндээ талархаж байгаа бөгөөд энэ хүртэл цуцалтгүй ажилласан хамт олон, оролцогч талуудаараа бахархаж байна. Эдгээр үйлдвэрлэлийн амжилтаас гадна бид хамтрагч талуудтайгаа хамтдаа өсөн дэвжиж, байгаль орчин, нийгмийн асуудлыг стратегийн цөм болгон ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард бид “Ханбогд сумын төвийн хөгжлийн төлөвлөгөө 2040” урт хугацааны, бодлогын баримт бичгийг хүлээлгэн өгсөн. Энэ хүрээнд Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.доллар(~150 тэрбум төгрөг)-ын хөтөлбөрийг баталсан. Бат бөх түншлэлээр аливааг хийх бүрэн боломжтой.” гэв.

Үйл ажиллагааны тайлан

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.21 байлаа.
  • Оны эхний хагаст нэг тонн хүдэр боловсруулахад 0.39 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усны дунджаар 87.16 хувийг дахин ашиглаж, энэ түвшинг 80-аас доошгүй хувьд барих зорилтоо давуулан биелүүлжээ.
  • Нийт ажилтны 96.7 хувь нь монголчууд байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 91 сая ам.долларыг 2022 оны хоёрдугаар улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.74 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 722 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 490 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.
  • 2022 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
  • 2021 оны жилийн тайланг эндээс үзнэ үү.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

  • Уурхайн ашиглалтын төлөвлөгөө болон бага агуулгатай овоолгоос үйлдвэрийг тэжээсэн зэргээс хамаарч зэсийн агуулга болон металл авалт доогуур байснаар ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан. Алтны агуулга өмнөх жилээс нэлээд бага буюу 2021 онд 0.50 хувь байсан бол 0.26 хувь хүрч буурсан.
  • Баяжмалын тээвэрлэлттэй холбоотой зарласан давагдашгүй нөхцөл байдлыг цуцалсан.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2021 оны II улирал2021оны III улирал2021 оны IV улирал2022 оны I улирал2022 оны II улирал2022 оны I хагас2021 оны I хагас2021 он бүтэн жилээр
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)15,82922,58823,97924,38625,55049,93638,41784,983
Боловсруулсан хүдэр(‘000 тонноор)9,4019,33610,5739,5819,68519,26619,21439,124
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:
Зэс (%)0.470.530.460.400.400.400.510.50
Алт (г/у)0.500.630.380.320.260.290.590.54
Мөнгө (г/у)1.191.291.271.251.151.201.241.26
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор)173.2191.9182.7144.3146.0290.3375.1749.6
Баяжмалын дундаж агуулга (% Зэс)21.221.921.321.020.921.021.921.7
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:
Зэс (‘000 тонноор)36.741.938.930.330.660.882.2163
Алт (‘000 унцаар)113131795948107259468
Мөнгө (‘000 унцаар)235249238211201412490977
Борлуулсан баяжмал(‘000 тонноор)92.6224.4165.9148.3175.3323.6278.9669.2
Борлуулсан баяжмал дахь металлууд:
Зэс (‘000 тонноор)19.646.434.429.935.365.258.6139.4
Алт (‘000 унцаар)731491025768125183435
Мөнгө (‘000 унцаар)106278192179224403313783
Металл авалт (%)
Зэс79.783.980.178.181.479.883.482.8
Алт69.368.759.359.059.159.371.068.4
Мөнгө62.564.155.154.357.856.064.061.6

Гүний уурхайн төслийн мэдээ[1]

Техникийн үйл явц

  • 2022 оны зургадугаар сард гаргасан шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллоор төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцов. Тооцооллыг Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл хянана. 2020 оны шинэчилсэн тооцоололтой харьцуулахад 0.3 тэрбум ам.доллароор өссөнд КОВИД-19-ийн хязгаарлалтууд түлхүү нөлөөлсөн байна. 2022 онд шинэчилсэн тооцоололд 2022 оны зургадугаар сараас эхлэн КОВИД-19-тэй холбоотой нөлөөлөл үүсэхгүй хэмээн тооцсон болно.
  • Гүний уурхайн Хюго хойд бүсийн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг зургаадугаар сард хийлээ. Огтлох малтлагын ажил үргэлжилж буй бөгөөд Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр ажиллаж байна.
  • Өмнө мэдээлсний дагуу агааржуулалтын урд болон хойд амын барилгын ажил КОВИД-19-ийн хязгаарлалт болон ажиллах хүчнийг татан авах ажлыг дахин эрэмбэлэн зохион байгуулах болсон зэргээс үүдэн хойшилсон. Хэдий тийм ч ажлыг урагшлуулж байсан бөгөөд амуудын нэвтрэлтийн түвшин 176 болон 276 метрийн гүнд хүрээд байна. Амуудыг 2024 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар байгаа нь 2020 онд шинэчилсэн тооцоолол дахь төлөвлөгөөнөөс (өмнө нь есөн сараар хойшлохоор байсан) 15 сараар хойно байна.
  • Панель 1 болон 2(өдөрт олборлох хүдрийг 95,000 тоннд хүргэхэд чухал оролцоотой)-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгахаар төлөвлөж байна. Агааржуулалтын урд, хойд амын ажил хойшилж байгаагаас үүдэн агааржуулалттай холбоотой нөлөөлөл байх эсэхийг судалгаанд тусгана.

[1]“Оюу толгой” ХХК-ийн хүргүүлсэн Шинэчилсэн ТЭЗҮ-г Уул уурхай, хүд үйлдвэрийн яам, Эрдэс баялгийн зөвлөл болон Уул уурхай,, хүнд үйлдвэрлэлийн яамнаас томилсон Техникийн ажлын хэсэг хянаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

#оюу толлгой,