ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дональд Трамп 100 гаруй хэрэгтэнд өршөөл үзүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө 100 гаруй гэмт хэрэгтнийг  өршөөлөөр суллахаар төлөвлөж буйг CNN мэдээллээ. Тэрбээр он гарсан даруйд өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан ч Капитолын ордонд гарсан үймээний улмаас хойшлуулахад хүрсэн байна.

Түүнчлэн Дональд Трампын ойрын туслах, ажилтнууд гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхэд тусалсныхаа төлөө чамгүй мөнгө олсон тухай хэвлэлүүд мэдээлж байв. “The New York Times”-ын мэдээлж буйгаар, ийм шалтгаанаар Д.Трампын өршөөл үзүүлэх хүний тоо өссөн байж магадгүй гэнэ.

Өршөөлд хар тамхи худалддаг онлайн тавцан нээсэн хэргээр хоригдож буй Арканзасын сенатч асны хүү, луйврын хэргээр ял сонссон нэр нөлөө бүхий хатагтай нар хамрагдах магадлалтай аж.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet