УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төслийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг шийдвэр гараагүй

Гэрэл зургийг MPA

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрыээр “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Цар тахлын үеийн нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авах арга хэмжээний тогтоолын төсөл буюу өрх бүрт сая төгрөг олгох асуудлаар дэмжинэ, дэмжихгүй гэдэг шийдвэр гараагүй.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг судалж, нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн.

  • Нэгд, санхүү эдийн засгийн тооцооллыг сайн хийж, Засгийн газрын саналыг авч ярилцах хэрэгтэй байна.
  • Хоёрт, үнэхээр оффшороос мөнгө орж ирж байна уу, түүнийг нь судлах хэрэгтэй.
  • Гуравт, эрх зүйн хүрээний асуудлыг авч үзэх ёстой гэж үзсэн.

Энэ тогтоолын төслийг хэлэлцэх боломж хууль эрх зүйн хүрээнд бий юү гэдгийг судлах юм. Дээр гурван асуудлыг судлаад, санал боловсруулаад дахиж бүлгийн хурлаар ярина. Түүний дараа байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet