Live
COVID-19

01.18: Есөн хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан нийт халдварын тоо 1526 болов

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лаборатори, НЭМҮТ-ийн лабораторид нийт 9115 хүнд PCR шинжилгээ хийхэд ЕСӨН хүнд коронавирус илэрлээ.  Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд коронавирусийн 1526 тохиолдол бүртгэгдсэнээс  699 нь Улаанбаатарт, дотоодын халдвар 1025 боллоо. Халдвартай иргэдээс 967 хүн буюу 63.4 хувь нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet