ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Та ХҮНИЙГ ХӨГШРҮҮЛДЭГ хүнсийг мэдэх үү

Бидний идэж буй хүнс бие организмын үйл ажиллагаанд бүхэлд нь нөлөөлж, өвчлөх, өтлөх, эсийн нөхөн төлжих зэрэг олон зүйлийн шалтгаан болдог. Илүүдэл жин, архаг хууч өвчний суурь болдог зохисгүй хооллолт нь  дархлааны тогтолцоонд ч нөлөөлнө. Буруу хооллох, чанаргүй хүнс хэрэглэх нь цагаасаа эрт өтлөх шалтгаан болдог гэж эрдэмтэд үзэж байна. Наваррагийн их сургуулийн дэргэдэх Хүнс, таргалалтын асуудал судлах био анагаах ухааны төвийн (CIBEROBN) мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа үүнийг баталж буй. Хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд, тэр дундаа:

  • Шоколад,
  • Хиам,
  • Хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэх нь теломер буюу хүний эсийн хромсомын төгсгөл хэсэгт нөлөөлж, эсийг хөгшрүүлдэг байна.

Хромосомын төгсгөлүүд буюу  теломер нь  давтагдсан дараалалтай урт хэлхээ бөгөөд организм хөгшрөх үйл явц, эсийн хуваагдалтай холбоотойгоор  богиносож байдаг.

“American Journal of Clinical Nutrition” сэтгүүлд мэдээлснээр, үйлдвэрийн илүү олон үйл ажиллагаанд орсон, амт, өнгө, үнэр оруулагч тэргүүтэй олон найрлагатай, хэт боловсруулсан, илчлэг ихтэй бүтээгдэхүүнийг өдөрт гурав буюу түүнээс дээш удаа хэтрүүлэн хэрэглэвэл теломерийн хэмжээ богиносож, улмаас эд эсийн амьдрах, хуваагдах, нөхөн төлжих чадвар муудаж, организм хөгширдөг гэнэ.

Coca-Cola seeks creative agency for global brand campaign | Campaign US

Амттай, хоолны дуршил их хөдөлгөдөг, бэлтгэхэд хурдан  амуу будааны өглөөний хоол, бэлэн гоймон, чихэрлэг ундаа, тахианы махан наггетс, бялуу, шоколад, зайрмаг, олноор үйлдвэрлэсэн талх, халаахад л бэлэн болох пицца тэргүүтэй хоол, мах орлуулах шейк зэрэг бүтээгдэхүүнүүд хөгшрүүлэхээс гадна илүүдэл жин, зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчин үүсгэх магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг.

Эх сурвалж: American Journal of Clinical Nutrition

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet