Хятад даяар хэт халалт үргэлжилж байгаа учраас Сычуань муж тус бүс нутагт үүссэн эрчим хүчний хомсдолыг арилгахын тулд бүх үйлдвэрүүдээ зургаан өдрийн турш хаах тушаал өгчээ.

Сычуань бол хагас дамжуулагч болон нарны хавтангийн үйлдвэрлэлийн гол төв бөгөөд цахилгааны хязгаарлалт нь “Apple”-ийн нийлүүлэгч “Foxconn” болон “Intel” зэрэг дэлхийн томоохон компаниудын үйлдвэрлэлд нөлөөлөхөөр байна.

Мөн тус муж нь цахилгаан машины цэнэг хураагуурын гол бүрэлдэхүүн хэсэг болох литийн уурхайн төв бөгөөд зогсолт нь түүхий эдийн нийлүүлэлтийг чангатгаж, өртгийг өсгөж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

“Tesla”-д цэнэг хураагуур нийлүүлдэг Хятадын “CATL” компани мөн тус бүс нутагт үйлдвэртэй байна.

Хятад улс сүүлийн 60 жилд тохиолдоогүй хэт халалттай тэмцэж байгаа бөгөөд олон арван хотод агаарын хэм Цельсийн 40 хэмийг давжээ. Хэт халалтын улмаас албан байгууллага, айл өрхүүдийн агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний сүлжээнд дарамт болж байна. Мөн хуурайшилтын улмаас гол мөрний усны түвшин багасаж, усан цахилгаан станцын үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчний хэмжээ багасжээ.

Хятадын 84 сая хүн амтай хамгийн том мужуудын нэг болох Сычуань мужийн захиргаа ням гарагт гаргасан яаралтай мэдэгдэлдээ тус бүс нутгийн 21 хотоос 19-д нь бүх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг даваагаас бямба гараг хүртэл зогсоохыг шаардсан байна.

Мөн Хятадын усан цахилгаан станцын төв болох баруун өмнөд муж долдугаар сараас хойш хэт халалт, ган гачигт нэрвэгдээд байна. Наймдугаар сарын долооноос хойш тус мужид агаарын хэм нэмэгдэж, дундаж хур тунадасны хэмжээ өмнөх жилүүдийн мөн үеэс 51 хувиар буурсан тухай засгийн газрын цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн нийтлэлд дурджээ.

Даваа гарагт тус мужийн дээд албан тушаалтнууд Сычуань муж эрчим хүчний хангамжийн хамгийн хүнд үетэй тулгарч байгааг анхааруулсан байна.

Сычуань мужийн Лужоу хот эрчим хүчээ хэмнэж, цахилгааны сүлжээн дэх дарамтыг багасгахын тулд шөнийн цагаар хотын гудамжны гэрлийг унтраахаар болсноо өнгөрсөн долоо хоногт зарлаж байв.

Сычуань мужаас гадна Жянсу, Анхуй, Жэжян зэрэг Хятадын бусад томоохон мужууд ч мөн халалтын улмаас цахилгааны нөөц хомсдож байгаа тул аж ахуйн нэгж, айл өрхүүдийг эрчим хүчээ хэмнэхийг уриалжээ.

Зарим бүс нутагт оффисуудад цахилгаан эрчим хүчийг хэмнэхийн тулд АС-ийн температурыг 26 хэмээс буулгахгүй байх, мөн эхний гурван давхрын лифтний үйлчилгээг зогсоохыг тушаасан байна.

Түүнчлэн хэт халалт нь тус улсын олон хэсэгт ургац алдахад хүргэж байна.

Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фу Линхуй “Олон газар үргэлжилсэн өндөр температурын нөлөөгөөр шинэ ногооны үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өссөн нь өмнөх жилүүдийн мөн үеэс илт өндөр үзүүлэлт юм” гэж даваа гарагт мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

#БНХАУ,