Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК өдгөө 39 настай. Гэвч хувийн хэвшил болон төр булаацалдах хооронд тоног төхөөрөмж нь элэгдэлд орж, хүндхэн байдалтай ажиллаж байна. “Анх 1983 онд нойтон аргаар жилд 500 мянган тонн чулуунцар үйлдвэрлэх технологи баригдаж байсан. Энэ хугацаанд 820 гаруй ажилтантай болон өргөжиж, 7.4 сая тонн цемент, 1.6 сая тонн шохой, 14.2 сая тонн шохойн олборлолт, 2.9 сая Гкал дулаан үйлдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч ашиглалтын технологи тохиромжгүй, бохирдол ихтэй, парк шинэчлэл хийгээгүй удсаны улмаас тоног төхөөрөмжүүд элэгдэлд орж, ажлын бүтээмж 30-35 хувь хүртэл буурсан. Жишээлбэл, чулуунцарын үйлдвэрийн хэвтээ зуухны галд тэсвэртэй тоосгыг зургаан сард нэг удаа солих ёстой ч энэ ажил хийгдэлгүй 3.5 жил хэтэрсэн. Эдгээр шалтгааны улмаас 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа” талаар тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар ярилаа.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ЕРӨНХИЙ МЕХАНИК Я.БАТ-ЭРДЭНЭ: ГАДНЫ КОМПАНИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ТҮРЭЭСЭЭР АШИГЛАДАГ БАЙСАН

-Энэ жил 400 мянган тонн цемент, 45 мянган тонн шохой үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Анх ЗХУ-ын тусламжтайгаар нойтон аргын үйлдвэр ашиглалтад орж байсан бол 2013 онд зогсоож, 2015 оноос хуурай аргын үйлдвэр ажиллаж эхэллээ. Нойтон аргын үйлдвэр нь өртөг, зардал өндөр. Мөн усны хэрэглээ, орчны тоосжилт их учраас байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин хуурай аргад шилжсэнээр зардал, хэрэглээ багасч үйлдвэрлэл дөрөв дахин нэмэгдсэн. Жилд 1-2 удаагийн төлөвлөгөөт засварын улмаас түр зогсолт хийж үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөн уулын үйлдвэрээ ажиллуулахын тулд гадны компанийн техник хэрэгслийг түрээсээр ашигладаг байсан бол энэ жилээс орлогын эх үүсвэрээр өөрийн гэсэн дөрвөн ширхэг уул уурхайн зориулалттай автомашинаар парк шинэчлэл хийсэн. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.

ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН ДАРГА М.АЛТАНСҮХ: 2023 ОНООС ХҮЧИН ЧАДАЛ ӨНДӨРТЭЙ, УТААГҮЙ ЗУУХ АШИГЛАНА

-Энэ үйлдвэр нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийг технологийн резинэн шохойгоор хангах зорилгоор байгуулагдсан. Үүнээс гадна барилга, арьс ширний үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлж байна. 39 жилийн түүхэнд технологийн шинэчлэл огт хийгдээгүй. Харин энэ онд төрд шилжсэнээс хойш удирдлагуудын зүгээс “Утаагүй хотын төлөө хамтдаа”, “Эдийн засгийн форум” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулснаар 2023 онд технологийн шинэчлэл хийгдэж, орчин үеийн хүчин чадал өндөртэй зууханд шилжих ТЭЗҮ-ийг боловсруулан БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж байна. Шохойн үйлдвэр нь жилд 65 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гурван зуухаар хоногт 150-200 тонныг үйлдвэрлэх зохицуулалттайгаар хэвийн ажилладаг. Харин шинэ зуух ашиглалтад орсноор байгал орчинд ээлтэйгээс гадна үйлдвэрийн хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх боломж бүрдэнэ. Технологийн шинэчлэлийн зардлыг Хөгжлийн банктай хамтарч шийднэ. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүд авах учраас төлбөрийг нь ойрын 4-5 жилд барагдуулах бүрэн боломжтой гэж тооцоолсон.

ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Х.УГТАХБАЯР: ШИНЭ ТӨХӨӨРӨМЖ ОРУУЛЖ ИРСНЭЭР АШИГГҮЙ ЗАРДАЛ БАГАСЧ, БОРЛУУЛАЛТЫН ҮНЭ БУУРНА

-Манай үйлдвэр 1983-1985 онд ашиглалтад орсон тээрмийн гурван машинтай. Үүгээр жилдээ 3000 орчим тонн цемент үйлдвэрлэх чадалтай. Харин “тэг зогсолт” хийсэн тээрмийг ашиглалтад оруулснаар энэ хэмжээг 1000 тонноор нэмэх боломжтой. Гэхдээ бүрэн шинэчлэл хийхгүй бол засвар хийнэ гэвэл энэ төхөөрөмж маань хоцрогдолд орсон тул сэлбэг, хэрэгсэл олдохгүй байх эрсдэл тулгараад байна. Жишээлбэл, одоогийн гурван тээрмээ ажиллуулахын тулд нэг тээрмээ тонож, сэлбэсээр байгаад ажил нь зогссон. Үүгээр зогсохгүй, ажиллаж байгаа хуучин төхөөрөмжүүдийн цахилгааны зардал их тул бүтээгдэхүүний үнэнд ч нөлөө үзүүлдэг. Шинэ төхөөрөмж оруулж ирснээр ашиггүй зардал багасч, борлуулалтын үнэ буурах боломж бүрдэж байгаа юм" гэв.

Үүнээс харахад төр, хувийн хэвшлийн хооронд орхигдсон энэ үйлдвэр өнөө маргаашгүй болсон болсон тоног төхөөрөмжүүдээр арайхийн ажлаа явуулж байгаа юм. Гэхдээ албаныхан 2023-2025 онд багтаан бүрэн шинэчлэл хийж, үйлдвэр зогсох эрсдэлээс бүрэн гарна гэдгээ ярьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАРЬСҮРЭН

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 159 (6891)

#онцолсон, #Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК,