Өнгөрсөн бямба гарагт 29 настай Дарья Дугина Москвагийн ойролцоо машинтайгаа дэлбэрч, нас барсан. Түүний хэт үндсэрхэг үзэлтэй эцэг Александр Дугин нь Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүн бөгөөд халдлагын бай байсан байж магадгүй гэж таамаглаж байгаа.

Энэ хэрэгт Украины албаныхан холбоогүй гэж мэдэгдсэн. Гэвч Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) даваа гарагт хэргийг илрүүлсэн бөгөөд хэрэгт Украин шууд холбоотой гэж мэдэгджээ.

“ФСБ”-ийн мэдээлснээр Украины нэгэн эмэгтэй долдугаар сард охиныхоо хамт Орос руу нүүсэн боловч үнэн хэрэгтээ тэр эмэгтэй Украины тусгай албаны гэрээт ажилтан байсан гэв.

Уг эмэгтэй халдлагад бэлтгэж, Дугинагийн амьдардаг байранд нэг сарын турш байр түрээсэлсэн байна. Энэ үедээ тэрээр “Mini Cooper” машинаар гурван өөр улсын дугаар ашиглаж Дугинагийн араас мөшгөсөн бөгөөд сэжигтэн дэлбэрэлтийн дараа Эстони руу зугтсан гэж “ФСБ” мэдэгдэв.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк “ФСБ”-ийн дээрх тайлбарыг “зохиомол”, “Оросын суртал ухуулга” гэж нэрлэжээ.

Дараа нь “ФСБ” сэжигтний машин Орос руу нэвтэрч байгаа, мөн Дугинагийн барилга гэх газар руу орж байгаа, түүнчлэн Оросыг орхиж яваа хяналтын камерын бичлэгийг дэлгэсэн байна.

Бямба гарагийн орой Дугина аавынхаа хамт Москвагийн ойролцоох фестивальд оролцож, тэнд эцэг Дугин нь лекц уншсан бөгөөд тэд арга хэмжээ дууссаны дараа нэг машинаар явахаар ​​төлөвлөж байсан ч эцсийн мөчид төлөвлөгөөгөө өөрчилсөн байна.

Мөрдөн байцаагчид Дугинагийн жолоодож явсан “Toyota Land Cruiser” машины доор тэсрэх бөмбөг суурилуулсан байсан гэж мэдэгдэв.

Дугин энэ талаар мэдэгдэл нийтэлсэн ба уг хэргийг “Украины нацист дэглэмийн оролцоотой алан хядах ажиллагаа” гэж бодож байгаагаа дурджээ.

Даваа гарагт Ерөнхийлөгч Путин Дугинад өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн бөгөөд түүний үхлийг “харгис хэрцгий гэмт хэрэг” гэж нэрлэжээ. Тэрээр мөн Дугинаг нас барсны дараа “мэргэжлийн үүргээ биелүүлэхэд үнэнчээр зүтгэсэн”-ийг нь өндрөөр үнэлэж, “Эр зоригийн одон”-оор нэхэн шагнахаар болсон байна.

Эх сурвалж: BBC

#ОХУ, #Украины дайн,