Хятадын Боловсролын яамны ажлын хэсэг хэдэн сарын турш шалгалт явуулсны эцэст математикийн сурах бичигт “муухай” зураг хэвлэн нийтэлсэнтэй холбоотой 27 хүнд арга хэмжээ авчээ.

Яам эдгээр номуудыг “гоо зүйн хувьд таагүй”, зарим зураглал нь “нэлээд муухай” байсан бөгөөд “Хятад хүүхдүүдийн дүр төрхийг зохих ёсоор тусгаагүй” гэж үзсэн байна. Мөн сурах бичгийг хэвлэн нийтлэхдээ протоколыг чанд мөрдөөгүй болохыг тогтоожээ.

Математикийн номуудыг Ардын боловсролын хэвлэл гэх газар 10 орчим жилийн өмнө хэвлүүлсэн бөгөөд улс даяар бага сургуулиудад ашигладаг байсан. Гэвч өнгөрсөн тавдугаар сард нэгэн багш номны доторх зургийг онцолж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлснээр шүүмжлэл дагуулах болсон юм.

Тухайн багшийн нийтэлсэн зургуудын дунд нүүр царай нь гажсан хүүхдүүд, охидын банзлаас татаж буй хөвгүүд, шивээстэй хүүхэд, Америкийн далбаатай төстэй өнгийн хувцас өмссөн хүүхэд зэрэг зургууд байжээ.

Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд номны зургуудыг шүүмжлэх хүмүүс олон байсан бөгөөд боловсролын салбарт нэвтэрсэн барууны хүмүүс санаатайгаар Хятадын нэр хүндийг унагаж, соёлыг гутаахаар оролдож байна гэж үзэж байв.

Холбогдох хэштагууд хэдэн тэрбум хүнд хүрснээр Коммунист нам болон боловсролын удирдлагууд анхааралдаа авч, орон даяар бүх сурах бичгийг “намын үзэл баримтлалд нийцүүлэхийн тулд” хянаж үзэхээ мэдэгдсэн юм.

Удаан хугацаанд үргэлжилсэн шалгалтын дараа боловсролын яам “үүрэг, хариуцлагаа умартсан” Ардын боловсролын хэвлэлийн газрын албан тушаалтан, яамны үндэсний сурах бичгийн газрын дарга, хэвлэлийн газрын дарга, ерөнхий редактор, математикийн тэнхимийн редакцын эрхлэгч зэрэг хэвлэн нийтлэхтэй холбоотой 17, яамны таван албан тушаалтанд албан ёсоор хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болохыг даваа гарагт мэдэгджээ.

Зураач, дизайнеруудад мөн арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн эдгээр хүмүүсийн хариуцдаг студиуд сурах бичгийн дизайн болон ижил төстэй төсөл дээр ажиллах эрхгүй болжээ.

Эх сурвалж: The Guardian

#Математикийн сурах бичиг, #ХЯтад,