COVID-19

Удаан хүлээсний эцэст 164 иргэн БНСУ-аас эх орондоо ирлээ

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг өнөөдөр үйлдлээ. Тус онгоцоор БНСУ-аас 164 иргэн эх орондоо ирлээ.

Тодруулбал:

– жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-19, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн нислэгт багтжээ.

Image may contain: one or more people, people standing and indoor

ОМ-7302 дугаартай нислэг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд 20:44 минутанд газардсан бөгөөд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.

Image may contain: airplane, night and outdoor

Иргэдийг Улаанбаатарт ирсэн даруйд “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet