newswire

Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнгөрсөн арванхоёрдугаар сард нутаг буцах хүсэлтээ өгсөн байсан

БНСУ-д нас барсан талаар ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг дараах тодруулагыг өглөө.

-БНСУ-д байсан манай улсын иргэн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Тэнд чухам ямар асуудал гарсан юм бэ?

-Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд 2021 оны нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байгаа.

-Тухайн нас барсан иргэн нь өнөөдөр 19.00 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан байсан юм уу?

-БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19.00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.

-Тухайн иргэн нь БНСУ-аас Монгол руу буцах хүсэлтээ гаргасан байсан уу. Хүсэлт гаргаад жил болсон гэх мэдээлэл байна?

-БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан байсан.

2 сэтгэгдэл

  1. hi

    2021-01-15

    huurhii duu

  2. chimeg

    2021-01-15

    ger buld ni l hetsuu bga bhda

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet