COVID-19

ӨНӨӨДӨР: Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 165 иргэн эх орондоо ирнэ

Гэрэл зургийг MPA

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.

Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ. Тодруулбал:

– жирэмсэн-3,- бага насны хүүхэдтэй гэр бүл-7,- өндөр настан-1,- эрүүл мэндийн шалтгаантай-20,- ар гэрийн гачигдалтай-94,- саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм.

Иргэдийг Улаанбаатарт ирсэн даруйд “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet