Даваа гарагт Украины хүчин эзлэгдсэн Херсон мужид Оросын хамгаалалтын нэгдүгээр шугамыг эвдсэн гэж мэдэгдэв.

Украин Киевийн өмнөд хэсгийг түрэмгийлэгчдийн хүчнээс чөлөөлнө гэж өмнө нь мэдэгдэж байсан ба удаан хүлээсний эцэст сөрөг довтолгоогоо эхлүүлсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Украины хүчин АНУ-аас нийлүүлсэн “Himars” пуужингийн системийг ашиглан Оросын армийн хангамжийн сүлжээг тасалдуулах зорилгоор Днепр мөрний хэд хэдэн гүүрийг устгасан юм.

Орос хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлж эхэлснээс хойш Украины Херсон мужийн нэлээд хэсгийг эзэлсэн.

Даваа гарагийн үүрээр Украины Каховка ажиллагааны бүлгийн мэдээлснээр Оросын дэмжлэгтэй нэг хороо Херсон муж дахь байрлалаа орхисон байна. Мөн нөөц дэмжлэг үзүүлж байсан Оросын шүхэрчид байлдааны талбараас зугтсан гэв.

Дараа нь Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн Тамгын газрын тэргүүний зөвлөх Алексей Арестович “Украины зэвсэгт хүчин фронтын шугамыг хэд хэдэн газраар сэтэлсэн” тухай мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, мужийн нийслэлээс зүүн хойд зүгт 55 км-ийн зайд орших Херсон, Новая Каховка хотуудад дахин дэлбэрэлт болсон тухай гэрчүүд мэдээлсэн байна.

Мөн Оросын төрийн мэдлийн “Риа Новости” агентлаг Новая Каховка хот нэг шөнийн дотор цахилгаан, усгүй хоцорсон тухай мэдээлэв.

Ерөнхийлөгч Зеленский оройн мэдэгдэлдээ Оросын цэргүүдэд хандан “Хэрэв амьд үлдэхийг хүсэж байгаа бол Оросын цэргүүд зугтах цаг нь болсон. Гэртээ харь” гэж хатуу анхааруулсан байна.

Зеленский болон Украины бусад дээд албан тушаалтнууд сөрөг довтолгооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд украинчуудыг тэвчээртэй байхыг уриалав.

Дээрх мэдэгдлийн хариуд Оросын Батлан ​​хамгаалах яам Украины цэргүүд Херсон болон түүний зэргэлдээх Николаев мужуудад довтлох оролдлого хийсэн ч ажиллагаа нь бүтэлгүйтсэн, Украины цэргүүд их хэмжээний хохирол амссан гэж мэдэгдсэнийг Оросын төрийн мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.

Оросын хүчин түрэмгийллийн эхний өдрүүдэд Херсон хот болон түүний ойр орчмын бүс нутгийг харьцангуй бага эсэргүүцэлтэйгээр эзлэн авсан юм.

Дайны өмнө 290,000 хүн амтай байсан энэ хот нь Оросын зэвсэгт хүчний хяналтандаа авсан цорын ганц бүс нутгийн нийслэл бөгөөд одоогоор Москвагийн дэмжлэгтэй албан тушаалтнууд захиргааны ажлыг хариуцаж байгаа.

“Тасс” агентлагийн мэдээлснээр Херсон мужийн эрх баригчид Орост албан ёсоор нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах төлөвлөгөөгөө урагшлуулж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Херсон,