newswire

Бүгд найрамдах намын гишүүд импичментийг дэмжинэ

Бүгд найрамдах намыг Конгресст төлөөлж буй 20 гаруй гишүүд Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг дэмжиж байгааг CNN мэдээлжээ. Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэх Д.Трампт хариуцлага тооцох саналыг дэмжиж буй Бүгд найрамдах намын гишүүд цөөнгүй байгааг тус телевиз эх сурвалжаас эш татан мэдээлж байсан билээ.

Нам нэгт гурван конгрессмэн өмнө нь  Дональд Трампыг эргүүлэн татаж, хуулийн хариуцлага тооцох нь зүй гэж мэдэгдэж байсан бөгөөд намын дарга Митч Макконнелл ч түүнийг үйлдлийг буруушаасан мэдэгдэл хийсэн юм.

Энэ сарын 11-нд Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампт импичмент үзүүлэх саналыг танилцуулсан бөгөөд танхимын гишүүдийн олонх нь дэмжвэл Сенат энэ асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet