Беларусь улс Польшийн хилийн ойролцоох Брест хот, нийслэл Минск болон зүүн хойд Витебск мужид цэргийн сургуулилалт хийж эхэлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдэв.

Есдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх сургуулилалтын хүрээнд дайсны булаан эзэлсэн газар нутгийг чөлөөлөх, хилийн бүс нутгуудад хяналтаа сэргээх, цэргүүдэд агаарын дэмжлэг үзүүлэх, байлдааны дэглэмийг хэрэгжүүлэх, дайсны хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх зэрэг дадлага хийхээр төлөвлөсөн байна.

Сургуулилалтад зэвсэгт хүчний цэргийн команд, удирдлагын байгууллага, түүнчлэн улсын бусад цэрэг, цэргийн ангиуд оролцох гэнэ.

БХЯ-ны мэдээлснээр сургуулилалтад оролцож буй цэргийн тоо, зэвсэг, цэргийн техник нь Венийн 2011 оны баримт бичигт заасан заавал мэдэгдэх ёстой түвшнээс хэтрээгүй байна.

Үүний зэрэгцээ, Беларусь улс “олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө ил тод байдлыг дээд зэргээр харуулж, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийг эрмэлзэн”, өөрийн санаачилгаар гадаадын орнуудын цэрэг-дипломат корпусын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг сургуулилалтын идэвхтэй үе шатыг ажиглахад оролцохыг урьсан гэж тус яам тэмдэглэв.

Эх сурвалж: Reuters

#Беларусь улс, #Польш улс,