Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл анхны айлчлалаа ирэх долоо хоногт Лондон, Нью-Йорк, Канад улсын айлчлалаар эхлүүлэхээр төлөвлөж байгааг түүний ажлын алба даваа гарагт мэдэгдэв. Тэрээр айлчлалынхаа үеэр Их Британийн Хатан хаан Элизабетын оршуулах ёслолд оролцож, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд зочлох гэнэ.

Юн нь өнгөрсөн пүрэв гарагт 96 насандаа таалал төгссөн Хатан хаан Элизабетыг оршуулах ёслолд оролцохоор есдүгээр сарын 18-нд Лондон руу хөдөлнө гэж үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Сон Хан сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Хатан хаанын оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд Лондон дахь Вестминстерийн сүмд болох бөгөөд үүний дараа Юн есдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд Нью-Йоркт зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор төлөвлөжээ.

Тэрээр есдүгээр сарын 20-нд чуулганд илтгэл тавих юм.

Мөн Канад-Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Юн есдүгээр сарын 24-нд Канадад айлчлаад аяллаа дуусгахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Reuters

#БНсу,