Газрын тосны эрэлт буурч магадгүй байгаатай холбоотойгоор пүрэв гарагт үнэ нь унажээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.38 ам.доллар буюу 3.8 хувиар буурч, 85.1 ам.долларт хүрсэн байна. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны үнэ 3.26 ам.доллароор /3.5 хувь/ буурч, 90.84 ам.долларт хүрчээ.

Энэ долоо хоногийн эхээр гаргасан АНУ-ын инфляцын тайлан таамаглаж байснаас илүү ярвигтай гарсан нь Холбооны нөөцийн сан бодлогоо улам чангатгаж, улмаар эдийн засаг, эрчим хүчний эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа үед газрын тосны үнэ ийнхүү буурсан байна.

Лхагва гарагт Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан сар тутмын тайланд “дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлт саарсан хэвээр байгааг” цохон тэмдэглэжээ.

#Газрын тосны үнэ буурчээ,