Өнөөдөр Украины Оросын мэдэлд байгаа бүс нутгуудад явуулж буй санал хураалт дуусна.

Зүүн бүсийн Донецк, Луганск, өмнөд хэсгийн Херсон, Запорожье мужуудаас дөрвөн сая орчим иргэн Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгад оролцох ёстой бөгөөд санал хураалтын явцад сонгуулийн албан тушаалтнууд зэвсэглэсэн хамгаалагчдын хамт айлуудаар явж, айлган сүрдүүлсэн гэх мэдээлэл гараад байна.

Хэрэв Орос Украины нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг хамрах эдгээр бүс нутгийг өөртөө нэгтгэвэл дайныг илүү аюултай түвшинд хүргэж магадгүй юм. Тодруулбал, Украины зэвсэг хүчин эдгээр бүс нутгийг эргүүлэн авах оролдлого хийвэл Москва үүнийг бүрэн эрхт нутаг дэвсгэрт халдаж буй террорист үйлдэл гэж үзэн, цөмийн зэвсгээр хариу өгч болзошгүй.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ баасан гарагт болох парламентын нэгдсэн хуралдаанаар эдгээр бүс нутгуудыг албан ёсоор Орост нэгтгэх тухай зарлаж магадгүй гэсэн таамаг гараад байна.

Тэрээр 2014 оны гуравдугаар сард Крымд үүнтэй адил бүх нийтийн санал хураалт явуулаад, хэдхэн өдрийн дараа Украины Крымийн хойгийг Орост нэгтгэж байгаагаа зарлаж байв.

Өмнөх санал хураалттай адил энэ удаагийн санал хураалтыг Киев болон түүний барууны холбоотнууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдээд байгаа.

Луганск мужийн захирагч Сергей Хайдай салан тусгаарлагчдын эрх баригчдыг Орост нэгдэхийг эсэргүүцсэн эсвэл санал өгөхөөс татгалзсан хүмүүсийн нэрийг татсан гэж буруутгажээ.

Мөн тэрээр Оросууд энэ үйл явцыг цэрэгт дайчлах боломжтой эрчүүдийг хайх, сэжигтэй зүйлс байгаа эсэхийг шалгах шалтаг болгон ашиглаж байна гэж үзэж байна.

Запорожье атомын цахилгаан станц байрладаг Энерходар хотын нэгэн эмэгтэй сонгуулиа амаар өгч, цэргүүд түүний хариултыг хуудсан дээр тэмдэглэсэн гэж мэдэгдэв.

Украины сэтгүүлч Максим Эристави өөрийн “Twitter” хуудсандаа Украины өмнөд нутагт амьдардаг гэр бүлийнхэн нь зэвсэгт этгээдүүдийн хараан дор саналаа өгсөн тухай жиргэжээ.

Үүний зэрэгцээ, Орос даяар тархсан дүрвэгсэд тэндхийн 200 орчим санал авах байранд саналаа өгч байна. Санал хураах байруудыг Оросын эсвэл Оросын дэмжлэгтэй аюулгүй байдлын хүчнийхэн хамгаалж байгаа аж.

Учир нь санал хураалттай холбоотойгоор Орост нэгдэхийг дэмжиж хүмүүсийн эсрэг халдлагууд сүүлийн үед нэмэгдсэн байна.

Украин улс мөн бүх нийтийн санал асуулга зохион байгуулахад оролцсон эсвэл үүнийг дэмжсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгджээ. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэв.

Эх сурвалж: BBC

#Украины дайн,