COVID-19

Вакцинжуулалт: Израиль, Хятад, Америк тэргүүлж байна

Дэлхийн цөөнгүй оронд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхлээд буй. Одоогоор Израиль, БНХАУ, АНУ хамгийн олон иргэнд вакцин хийгээд байгааг “Блүүмберг” онцолжээ. Нийтдээ 41 орны иргэдэд 24 сая тун вакцин хийсэн бөгөөд урьдчилан сэргийлэх тарилгыг тээвэрлэх, хадгалах зэрэг дэд бүтцийн асуудал тулгарч буйг мөн мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

БНХАУ-д есөн сая, АНУ-д 7.7 сая, Израильд 1.6 сая тун вакциныг коронавирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд, архаг хууч өвчтэй иргэдэд хийсэн байна. Тэдний араас Их Британи 1.4 сая, Арабын Эмират нэг сая, ОХУ 800 мянган тун вакциныг иргэддээ хийсэн үзүүлэлтээр удаалжээ.

Вакцинжуулалтын стастистикийг одоогоор хүн амын тоогоор нарийвчлан гаргаагүй бөгөөд улс орнуудын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр буюу урьдчилан сэргийлэх тарилгын тунгаар гаргаж байгаа аж.

Эх сурвалж: Блүүмберг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet