COVID-19

Коронавирусийн вакцин авсан орнуудын дийлэнх нь ЧИНЭЭЛЭГ орнууд байна

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос чинээлэг орнууд олон улсад нэвтрээд буй коронавирусийн вакцины дийлэнхийг авч байна гэж мэдэгдлээ. Тэрбээр “Өндөр болон дундаж орлоготой орнууд одоо худалдааны гэрээ хийж эхэлж байна. Энэ бол бусдын боломжийг булааж байгаа шударга бус явдал, чинээлэг орнууд давуу талаа бусадтай хуваалцах нь зүйтэй” гэлээ.

ДЭМБ-ын санааг зовоож байгаа хамгийн том асуудал бага болон дундаж орлоготой орнуудын дийлэнх нь аль ч вакцинаас авч чадаагүй байгаа явдал аж.

Одоогийн байдлаар 42 улс коронавирусийн вакциныг авч, иргэдээ вакцинжуулсаны 36 нь чинээлэг орон байна.

Эх сурвалж: Bloomberg.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet