Лхагва гарагт Британийн агаарын тээврийн “Virgin Atlantic” компани хүйсэд чиглэсэн дүрэмт хувцаснаас татгалзаж байгаагаа мэдэгджээ.

Мэдэгдэлд дурдсанаар тус компанийн нислэгийн багийнхан, нисгэгчид болон нисэх буудлын ажилтнууд ямар хүйстэйгээс үл хамааран хүссэн дүрэмт хувцсаа өмсөх боломжтой болсон байна. Нэмэлтээр нисэх баг болон зорчигчдод зориулж төлөөний үг бүхий тэмдэг гаргаж байгаа аж.

“Virgin Atlantic”-ийн шинэ дүрэмт хувцсыг Их Британийн загвар зохион бүтээгч Вивьен Вествуд бүтээсэн бөгөөд компанийн төлөөлөгчийн хэлснээр цаашид дүрэмт хувцсыг “эрэгтэй” эсвэл “эмэгтэй” гэж ангилахгүй гэв.

“Virgin Atlantic”-ийн худалдааны ахлах ажилтан Юуха Яарвинен “Компани хүмүүсийг өөрсдийн хувийн шинж чанараа хүлээн зөвшөөрч, ажил дээрээ өөрөөрөө байхыг урамшуулах нь чухал гэж үздэг. Ийм учраас бид ажилчдаа өөрт тохирсон дүрэмт хувцсаа өмсөж, мөн үйлчлүүлэгчдээ зөв таньж, тэдэнтэй хүссэн төлөөний үгээр нь харилцах боломжийг олгож байгаа юм” гэж тайлбарлажээ.

Шинэ дүрэмт хувцасны танилцуулгад оролцсон “RuPaul's Drag Race All Stars” шоуны шүүгч Мишель Визаж компанийн шийдвэрийг сайшаасан байна.

Тэрээр энэ талаар “Хүмүүс өөрсдийг нь хамгийн сайн илэрхийлж чадах зүйлийг өмссөн байхдаа өөртөө илүү итгэлтэй болдог ба жендерийн баримжаа олгох энэхүү бодлого нь хүмүүст өөрсдийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ажил дээрээ өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжийг олгоно” гэж хэлжээ.

Эдгээр өөрчлөлтүүд нь компанийн “Өөрөөрөө бай” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй санаачилгуудын нэг аж.

Тус хөтөлбөрийн хүрээнд “Virgin Atlantic” тасалбарын системээ мөн өөрчилсөн байна. Ингэснээр хүйс харгалзах тэмдэггүй паспорттой үйлчлүүлэгчид захиалгаа өгөхдөө “U” эсвэл “X” хүйсийн кодноос гадна “Mx” гэсэн саармаг хүйсийн кодыг сонгох боломжтой болжээ.

Мөн зургадугаар сард “Virgin Atlantic” шивээсний бодлогоо шинэчилж, дүрэмт хувцас өмссөн үедээ шивээсээ ил гаргахыг ажилтнуудадаа зөвшөөрсөн байна.

Тус компани сүүлийн жилүүдэд өөр бусад эерэг өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд заримаас нь дурдвал: нисэх багийнхан нь заавал нүүрээ будах шаардлагагүй болж, эмэгтэй ажилчид нь өмд эсвэл хавтгай ултай гутал өмсөх эрхтэй болжээ.

Эх сурвалж: CNN

#Их Британи, #хүйсийн тэгш эрх,