НИЙГЭМ

2020 онд 75.7 мянган эх амаржсан нь 2019 оноос 2.5 хувиар буурчээ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

2020 онд улсын хэмжээнд 75.7 мянган эх амаржсан нь 2019 оноосоо 2.5 хувиар буюу 1907-оор буурсан үзүүлэлт болсон гэж ҮСХ-оос мэдээллээ.

Амаржсан эхчүүдийн 55.6 мянга нь 6 ба түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь 2019 оны мөн үеэс 1700-гаар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 236 нь гэртээ төрсөн нь өмнөх оноос 7-оор нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2020 оны арванхоёрдугаар сард 6310 эх амаржиж, өмнөх сараас 278 (4.6%)-аар нэмэгджээ. 

Харин 2020 онд улсын хэмжээнд нас баралтын 16 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт нас баралтын 4463 нь эмнэлэгт, 11461 нь гэрийн (бусад газарт) нас баралт байна. 2020 оны нийт нас баралт 2019 оноос 7.4 хувиар буурчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet